Monday, June 6, 2016



Харилцааны тухай

Бидний амьдрал бүхэлдээ харилцаан дээр тогтдог. Хүн өөрийнхөө амьдарч, насалж буй амьдралынхаа гуравны хоёр хувийг харилцаанд өнгөрүүлдэг. Хүн зөв сайхан харилцааг хүмүүстэй бий болгоход  өөрөө сайн харилцагч байхаас гадна эерэг бодол, эерэг хандлага  хамгийн чухал юм

http://stat.gogo.mn/blog/18/77838/jirguul_jirgechii/Picture3.png

Харилцааны ур чадварт суралцахын тулд дараахь харилцааны ерөнхий чадваруудыг эзэмших шаардлагатай
v  Сонсох  чадвар: Мэдлэгийн санг бүрдүүлэхунгаан бодох, дүгнэлт хийх
v  Унших чадвар: Өөрийн гэсэн унших арга барилтай болохншсан зүйлээ өөрийн болгож хэрэглээнд оруулах
v  Ярих чадвар:  Итгэл үнэмшилтэй, сэтгэл хөдлөлтэй, сонирхолтой, зөв цэгцтэй  сэтгэж уран яруу ярьж, яриаг амьд болгох
v  Бичих чадвар: Оновчтой шийдлийг тунгаан зөв бичих, агуулгын хүрээнд бүгдийг багтаахыг оролдох
v  Илтгэх чадвар: Үгээр зэвсэг хийж , мэдлэг мэдээллээр тэжээгдэн, туршилгаар сайжирч, дүр төрх, үйл хөдлөл дохио зангаагаар амилж хүнийг өөрийг нь хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг бий болгож чаддаг урлаг. Илтгэх урлаг өөрийгөө таньж мэдэх бусдад өөрийгөө нээхэд тусалдаг агуу урлаг юм













Дараахь өгөгдлийг уншаад ойлгосон зүйлээ тэмдэглэл хийж, ярилцана уу?
Овгийн ахлагч өвгөн индиан
/сургамжит өгүүллэг/
өвгөн индиан ач хүүтэйгээ гэрийнхээ үүдэнд суугаад цаахан талд нь ноцолдох хоёр нохойг ажиглаж байв. Нэг нь цагаан, нөгөө нь хар зүстэй бөгөөд 12 настай ач хүүг нь ухаан орох цагаас л хамт ноцолдож өсчээ. өвөө нь хажуугаасаа салгадаггүй байнга харж хамгаалдаг хоёр нохой нь байлаа. Амбаараа мануулахад нэг л нохой хангалттай байхад яагаад заавал хоёр, тэгээд бас цагаан, хар өнгөтэй байгаагийн учрыг хүү ихэд сонирхон өвөөгөөсөө асууж гэнэ.
өвгөн индиан ач хүүгийнхээ нуруу нь дээр нөхөрсөгөөр алгадаад “хүү минь энэ нь миний хувьд хоёр чухал зүйдийг илэрхийлж байгаа юм.”
“юу илэрхийлж байгаа юм ” гэж ач хүү асуухад “сайн муу чанарыг илэрхийлж байгаа юм. Яг энэ хоёр нохой шиг хүний сайн муу хоёр чанар нь үргэлж бидний дотор тэмцэлдэж байдаг юм. Энэ хоёр нохойг харахдаа үргэлж үүнийг санадаг юм. Тийм учраас үргэлж дэргэдээ байлгадаг юм” гэв. Ач хүү “ тэмцэлдэж байдаг юм бол нэг нь дийлсэн байхнээ” гэж бодоод хүү дуусдаггүй асуултаасаа дараагийхыг нь асуужээ.
Тэгээд хүү “ тэгвэл энэ тэмцэлд аль нь дийлэх вэ” гэв.
Хөгшин индиан ач хүүгээ хараад: “Чинийхээр бол аль нь дийлэх вэ?” хүү бодолхийлнэ. Харин өвгөн индиан”Би алийг нь илүү тэжээнэ тэр нь дийлнэ дээ” гэв.

No comments:

Post a Comment